ЭРХ ЗҮЙ
Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026-08-12
1. Энэ юу вэ
FANTASY//FIVE (thef5.com) нь CS2-ийн мэргэжлийн тоглогчдоос багаа бүрдүүлж, тэдгээрийн бодит тоглолтын гүйцэтгэлээр оноо цуглуулдаг ур чадварын тэмцээн юм.
Оноо нь тоглогчдын бодит статистикаас (kill, death, хожсон болон хожигдсон газар) урьдчилан зарласан томьёогоор тооцогдоно. Санамсаргүй байдал оролцохгүй.
2. Нас
Үйлчилгээг зөвхөн 18 нас хүрсэн хүн ашиглана. Бүртгүүлэхдээ та үүнийг баталгаажуулна.
18-аас доош настай гэдэг нь тогтоогдвол бүртгэлийг хаах бөгөөд байршуулсан мөнгийг эзэмшигчид нь буцаана.
3. Данс, цэнэглэлт
Данс цэнэглэлт нь Byl төлбөрийн системээр дамжина. Мөнгө таны үлдэгдэлд нэмэгдэх нь Byl-ийн баталгаажуулсан мэдэгдэл ирсний дараа болно.
Ямар нэг шалтгаанаар мэдэгдэл ирээгүй ч төлбөр төлөгдсөн бол админд хандаж гараар нөхөх боломжтой. Byl дээрх гүйлгээний дугаар шаардлагатай.
Нэг хүн нэг данстай байна. Олон данс үүсгэж нэг өрөөнд давхар оролцох нь хориотой.
4. Оролцоо, өрөө
Contest бүр өөр өөр оролцооны төлбөртэй хэд хэдэн өрөөтэй. Өрөө тутамд нэг баг бүрдүүлнэ. Нэг contest-ийн өөр өрөөнд өөр багаар давхар оролцож болно.
Оролцооны төлбөр баг хадгалах үед үлдэгдлээс шууд хасагдана.
Түгжих цаг өнгөрсний дараа баг өөрчлөгдөхгүй.
5. Шагнал, цуцлалт
Шагналын сан нь оролцооны нийт төлбөрөөс үйлчилгээний хураамж хассан дүн. Хураамж нь оролцох үед нэг л удаа хасагдана.
Сан нь оролцогчтой байруудын хооронд зарласан жингээр бүрэн хуваарилагдана. Оноо тэнцвэл тэр байруудын шагналыг тэнцүү хуваана.
Өрөөнд шаардагдах хамгийн бага оролцогч цуглараагүй бол өрөө цуцлагдаж, оролцооны төлбөр бүрэн буцаана.
Тэмцээн эсвэл тоглолт зохион байгуулагчийн шалтгаанаар цуцлагдвал мөн адил бүрэн буцаана.
6. Оноо тооцох
Доорх хүснэгт бол онооны БҮРЭН дүрэм. Үүнээс өөр ямар ч нэмэлт, хасалт байхгүй.
Бүх оноо ГАЗАР (map) тутамд бодогдоно. Тоглолтын эцсийн дүнд тусад нь оноо нэмэгдэхгүй, хасагдахгүй — BO3-ын газар бүр тусад нь тооцогдоно гэсэн үг.
Оноо нь тоглолт албан ёсоор дууссаны дараа эцэслэн тооцогдоно. Дуусаагүй тоглолтын газар хожигдсонд тооцогдохгүй.
Албан ёсны үр дүн дараа нь засагдвал оноог дахин тооцож болно. Ийм тохиолдолд өөрчлөлтийг хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
Статистик өгөгдөл гуравдагч талаас ирдэг. Тэр өгөгдөлд алдаа гарвал засаж, шаардлагатай бол тооцоог дахин хийнэ.
Assist бүртгэгддэг ч оноо өгөхгүй. Шууд дамжуулалтын өгөгдөлд assist байдаггүй тул оноо өгвөл хожим гарч ирэх буюу огт ирэхгүй байх эрсдэлтэй.
| Kill | +3 |
|---|---|
| Death | −1 |
| Хожсон газар | +5 |
| Хожигдсон газар | −5 |
| Дасгалжуулагч / хожсон газар | +10 |
| Дасгалжуулагч / хожигдсон газар | −10 |
Сэлгээний тоглогчийн оноо ×0.5. Ахлагчийн үржүүлэгч contest тус бүрийн дүрмийн хэсэгт заагдана.
Жишээ
- BO1 хожвол +5, хожигдвол −5.
- BO3-ыг 2-0-оор хожвол +10. 2-1-ээр хожвол +10−5 = +5.
- BO3-ыг 1-2-оор хожигдвол +5−10 = −5. 0-2-оор бол −10.
- 20 kill, 14 death-тэй тоглогч BO1 хожвол: 60 − 14 + 5 = 51 оноо.
7. Мөнгө татах
Татах хүсэлт гаргахад дүн үлдэгдлээс тэр дор нь хасагдана. Админ шалгаад банкны данс руу гараар шилжүүлнэ.
Татгалзсан тохиолдолд шалтгааныг бичиж, дүнг үлдэгдэлд буцаана.
Дансны нэр таны бүртгэлтэй нэртэй таарах ёстой. Гуравдагч этгээдийн данс руу шилжүүлэхгүй.
8. Хориотой үйлдэл
Олон данс үүсгэх, өөр хүний нэрээр бүртгүүлэх, автомат хэрэгслээр оролцох, системийн алдааг ашиглах.
Ийм үйлдэл илэрвэл бүртгэл хаагдаж, шударга бус аргаар олсон шагналыг буцаана. Өөрийн байршуулсан мөнгийг буцаана.
9. Хариуцлага
Үйлчилгээ тасалдах, гуравдагч талын өгөгдөл алдаатай ирэх зэрэг тохиолдолд бид алдааг засаж, шаардлагатай бол буцаалт хийхээс хэтэрсэн хариуцлага хүлээхгүй.
Нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Материаллаг өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэнэ.
Асуулт байвал help@thef5.com. Мөн үзнэ үү: Нууцлалын бодлого